Узбекстанд болох хүндийг өргөлтийн ДАШТ-д манай улсаас зургаан тамирчин оролцоно
Уг тэмцээнээс “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо өгч эхлэх тул маш их өрсөлдөөнтэй болох нь мэдээж.
Мэдээллийн алба

Узбекстаны нийслэл Ташкент хотноо ирэх арванхоёрдугаар сарын 5-15-ны хооронд хүндийг өргөлтийн өргөлтийн ДАШТ болох бөгөөд үүнд 137 улсын 800 орчим тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
Уг тэмцээнээс “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо өгч эхлэх тул маш их өрсөлдөөнтэй болох нь мэдээж.
Монголын багийг гавьяат дасгалжуулагч, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Ц.Батзаяа нар ахалж явах юм. Тэд ирэх арванхоёрдугаар сарын 2-нд Ташкентыг зорих аж.
Багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй
61 кг: У.Амарбаяр
81 кг: А.Барсболд
Эмэгтэй
55 кг: Э.Энхтамир
78 кг: Г.Анужин
81 кг: М.Анхцэцэг
81 кг: Э.Билэгсайхан


















