Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр хоёрдугаар сарын 16-нд нутгийн баруун хагаст, энэ амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна
Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр хоёрдугаар сарын 16-нд нутгийн баруун хагаст, энэ амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, хоёрдугаар сарын 17-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Тээврийн хэрэгслийн жолооч нар онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,

-Хол, ойрын замд гарах зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр насттай хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, хараа хяналтаа сайжруулах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах