Үзэмчин айлын цайны ёс
Мөн бие биеэ хүндлэх ёсон, ёс хүндийн идээ барих, хүртэх зан үйл, шүтлэг бишрэл, урлал бүтээл, гоо сайхны таашаал баримтлал зэрэг угсаатны зүйн онцлог багтана. Түүнчлэн тэдний хэл ярианы соёл ч хамаарна.
Мэдээллийн алба

“Жилийн цай уух” ёс бол зөвхөн үзэмчин ястны дунд эрт дээр үеэс уламжлагдан ирсэн билээ. Үүнийг хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг угтан битүүний болон нэгний золгох ёсноос ангид тусад нь хаврын эхэн сард ихэвчлэн багтаан гүйцэтгэдэг зан үйл юм.
Тус зан үйлийг хаврын тэргүүн сард багтаан хийдэг “Жилийн цай уух” нэвтрүүлгээрээ үзэгчдэд хүргэдэг билээ. Үзэмчин айл цагаан сарын шинийн нэгэн өнгөрсөн хойно, эрт үед бол мал төллөсний дараа энэ ёсыг хийдэг. Үүнд идээ цагаагаа бэлтгэж, мал сүргээ ч зохицуулаад хаврын нэгэн билэгт өдөр айл саахалт, ураг төрөл, нэг гол усныхны урин ирүүлж хамтдаа зоог барьж өнгөрсөн жилээс хойш хийсэн үйл бүтээл, жаргал, зовлонгоо ярьж хуваалцдаг байна.
Мөн бие биеэ хүндлэх ёсон, ёс хүндийн идээ барих, хүртэх зан үйл, шүтлэг бишрэл, урлал бүтээл, гоо сайхны таашаал баримтлал зэрэг угсаатны зүйн онцлог багтана. Түүнчлэн тэдний хэл ярианы соёл ч хамаарна. Энэ удаагийн нэвтрүүлэгт Дорнод аймгийн Тамсагийн оршин суудаг үзэмчид оролцсон юм.


















