Үзэсгэлэнт эхнэрээ хороожээ
Оросын алдарт загвар өмсөгч, үзэсгэлэнт эмэгтэй 28 настай Юлья Лошажина нөхөр гэрэл зурагчин Дмитридээ ДОХ халдааснаасаа болж амиа алдсан хэрэг гарсан.
Мэдээллийн алба

Оросын алдарт загвар өмсөгч, үзэсгэлэнт эмэгтэй 28 настай Юлья Лошажина нөхөр гэрэл зурагчин Дмитридээ ДОХ халдааснаасаа болж амиа алдсан хэрэг гарсан. Бүсгүйн цогцосны үлдэгдлийг Уралын нуруунаас олсон ч хүн танихын аргагүй болтол шатаасан байжээ. Одоо Дмитрийг Екатринбург хотод баривчлан хориод байна. Мөрдөн байцаагчид түүний эхнэрээ хөнөөсөн олон баримт багаад харин хэрэгтэн би эхнэртээ хайртай байсан, хөнөөгөөгүй гэж мэдүүлсээр байна. Хамгийн сүүлд хосууд тансаг харшдаа үдэшлэг зохиосон бөгөөд тэр үед хохирогч ихэд түгшүүртэй харагдаж байсан тухай гэрчүүд ярьжээ. Бүсгүй өнгөрсөн сарын 22-ноос сураггүй алга болсон ч нөхөр нь үл ойшоож, ажлаа хийсээр явжээ. Талийгаачийг ДОХ-ын вирус тээгч гэдгийг мэдсэн нөхөр нь ихэд эгдүүцэж байсан талаар ойр дотны хүмүүс мэдүүлэгтээ дурьджээ.


















