Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Үзлэг шинжилгээнд хамрагдахыг уриалж байна

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 12 дугаар сарын 1 буюу маргааш "ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан өдөрлөг хийх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үзлэг шинжилгээнд хамрагдахыг уриалж байна
Үзлэг шинжилгээнд хамрагдахыг уриалж байна. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 12 дугаар сарын 1 буюу маргааш "ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан өдөрлөг хийх гэж байна.

Өдөрлөгийн үеэр ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор иргэд, албан байгууллагын ажилчдад мэдлэг, мэдээлэл олгож, үзлэг, шинжилгээ хийнэ.

Энэ жил “ХДХВ-ын сэргийлэлт та бидний гарт” уриан дор ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэх аж. Түүнчлэн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын өнөөгийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр ажилчдадаа сургалт явуулж, сайн дурын шинжилгээнд хамруулахыг уриаллаа.

Дашрамд дурдахад, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд илэрч, 2016 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 218 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Хуваалцах