Үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол 120.000 төгрөгийн торгууль ногдуулна
тээврийн хэрэгслийн эзэмшигч та үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол 120.000 төгрөгийн торгууль ногдохыг анхаарч, техникийн хяналтын үзлэг оношлогоондоо нэгдүгээр сарын 1-нээс өмнө амжиж орохыг нийт тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд анхааруулж байна.
Мэдээллийн алба

2016 оны Техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй болон оношилгоонд орсон боловч стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн дагуу Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн торгууль /96000 төг/ оногдуулахаар заасан байдаг.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоож, 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэр гарсан.
Иймд тээврийн хэрэгслийн эзэмшигч та үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол 120.000 төгрөгийн торгууль ногдохыг анхаарч, техникийн хяналтын үзлэг оношлогоондоо нэгдүгээр сарын 1-нээс өмнө амжиж орохыг нийт тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд анхааруулж байна.
Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв


















