Үзлэгт ороогүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил энэ сарын 31-нд дуусна.
Мэдээллийн алба

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил энэ сарын 31-нд дуусна.
Энэ хугацаанд авто тээврийн хэрэгсэл бүрийг хяналт шалгалтад хамруулж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авах юм.
Сүхбаатар дүүргийн хувьд АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг дүүргийн ЗДТГ-ын нэг цэгийн үйлчилгээ, дүүргийн татварын хэлтсийн байр, Зам тээврийн яамны хяналт бүртгэлийн газар, Циркийн өргөтгөл дотор гэсэн дөрвөн байршилд зохион байгуулж байна.
Иймд иргэд та бүхэн идэвхитэй оролцоно уу. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэнд шаардагдах материал, албан татварын хэмжээ болон, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг дэлгэрэнгүй танилцуулж байна.
Иргэн
• Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
• АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ
• Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн иргэний үнэмлэх
• АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлсөн банкны баримт
Хуулийн этгээд
• Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
• АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ
• Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт
• Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
• АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлсөн банкны баримт
АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ
№ Авто тээвэрийн болон єєрєє явагч хэрэгсэлийн тєрєл Албан татварын хэмжээ /тєгрєгєєр/ 1 2 дугуйтай мотоцикл 2 500 2 3 дугуйтай мотоцикл 4 000 3 Суудлын авто машин: а/ 2001 см3 хүртэл б/ 2001-3001 см3 хүртэл в/ 3001 см3 болон түүнээс дээш /Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/ 24 27 33 4 Микробус /15 хүртэл суудалтай/ 50 000 5 Автобус 62 400 6 Ачааны машин: 1/ 1 хүртэл тооны даацтай 2/ 1-2 тн-ын даацтай 3/ 2-3 тн-ын даацтай 4/ 3-5 тн-ын даацтай 5/ 5-8 тн-ын даацтай 6/ 8-10 тн-ын даацтай 7/ 10-20 тн-ын даацтай 8/ 20-30 тн-ын даацтай 9/ 30-40 тн-ын даацтай 10/ 40-50 тн-ын даацтай 11/ 50-60 тн-ын даацтай 12/ 60-70 тн-ын даацтай 13/ 70-80 тн-ын даацтай 14/ 80-90 тн-ын даацтай 15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100-тн-оос дээш даацтай 30 000 45 000 55 000 75 000 120 000 135 000 150 000 210 000 270 000 330 000 420 000 480 000 540 000 600 000 660 000 720 000 7 Тусгай зориулалтын автомашин 16 000 8 Трактор, єєрєє явагч бусад хэрэгсэл 18 000 9 Бага оврын трактор 8 000 10 Чиргүүл / даацын 1 тонн тутамд / 8 000
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР
Авто тээвэр Болон өөрөө Явагч хэрэгслийн ангилал Бензин хєдєлгүүртэй Дизель хєдєлгүүртэй Жилд ногдуулах Тєлбєр ( тєгрєгєєр ) СО2 хийн Ялгарал(г/км) СО2 (%) Хєдєлгүүрийн багтаамж(см3) А 121-180 5.5-8.0 1500 хүртэл 1800 Б 181-250 8.1-10.5 1501-2500 2100 В 251-350 10.6-12.0 2501-3500 3500 Г 351-500 12.1-13.5 3501-4500 5000 Д 501-750 13.6-14.5 4501-5500 7500 Е 751-ээс дээш 14.6-ээс дээш 5501-ээс дээш 9500
Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ /төгрөгөөр/
№ Тээврийн хэрэгслийн ангилал Хувь хэмжээ 1 Суудлын Такси 30000 2 Бусад /2000 см3 хүртэл/ 20000 3 2001-3000 30000 4 3001 дээш 40000 5 Ачааны 1 тн хүртэл 40000 6 1-2 тн 45000 7 2-3 тн 50000 8 3-5 тн 55000 9 5-8 тн 60000 10 8-10 тн 65000 11 10 тн-с дээш 70000 12 Автобус 15 хүртэл 40000 13 15-аас дээш 60000 14 Цистерн 50000 15 Тусгай 40000 16 Чиргүүл 30000 17 Механизм Тээвэр үйлчилгээний 60000 18 Технологийн 60000 19 Багаоврын 30000 20 Мотоцикл, мопед 2 дугуйт 10000 21 3 дугуйт 10000


















