Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Үзмэн мана чулууг хилээр гаргахыг завджээ

Тэрбээр Өвөрхангай аймгийн харьяат Б-гээс 1000 юань авч 205 килограмм үзмэн мана чулууг тээвэрлэж явсан нүүрснийхээ доор нуун хууль бусаар хил нэвтрүүлэхээр урьдчилан тохиролцсон болохоо хүлээн зөвшөөрчээ. Хэргийг Гурвантэс сумын Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үзмэн мана чулууг хилээр гаргахыг завджээ
Үзмэн мана чулууг хилээр гаргахыг завджээ. Зураг: МҮОНРТ

Шивээхүрэн шалган нэвтрүүлэх боомтоор ӨМӨ 68-14 улсын дугаартай нүүрс тээврийн автомашиныг хилээр нэвтрэх үед нь Хилийн тагнуулын ажилтнууд саатуулан үзлэг шалгалт хийжээ. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат И нь 205 килограмм байгалийн чулууг нуун хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсныг илрүүлсэн байна. Тэрбээр Өвөрхангай аймгийн харьяат Б-гээс 1000 юань авч 205 килограмм үзмэн мана чулууг тээвэрлэж явсан нүүрснийхээ доор нуун хууль бусаар хил нэвтрүүлэхээр урьдчилан тохиролцсон болохоо хүлээн зөвшөөрчээ. Хэргийг Гурвантэс сумын Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна.

Хуваалцах