В.Путин 61 насны төрсөн өдрийн бэлэг
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр 61 нас хүрч байна. Гэхдээ ажлын өдөр учраас тэрбээр Санкт-Петербург хотноо болох уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай Сирийн талаар ярилцах юм.
Мэдээллийн алба

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр 61 нас хүрч байна. Гэхдээ ажлын өдөр учраас Санкт-Петербург хотноо болох уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай Сирийн талаар ярилцана. Түүнээс гадна В.Путин төрсөн өдрийн ямар нэгэн бэлэг хүсээгүй, харин нэрт боксчин В.Кличкогийн аваргын бүх бүсийг харахыг хүсчээ. Энэ талаар Германы Bild сэтгүүлд бичсэн байна. Украины боксчин В.Кличко, ОХУ-ын боксчин А.Поветкин нарын тулаан Москва хотноо болох бөгөөд энэ тулааныг В.Путин I эгнээнд сууж үзэхээр төлөвлөжээ. Единая Россия намын гишүүн Александр Поветкин “Тулаанд ялалт байгуулж, намын нөхдөө баярлуулна” гэж амалсан юм.


















