Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

В.Путин өнөөдөр Г.К.Жуковын музейг үзэж сонирхоно

Айлчлал хагас өдөр үргэлжлэх бөгөөд ОХУ-ын төрийн тэргүүн манай улсад 13:00 цагаас газардаж үдээс хойш 18:00 цагаас буцах юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
В.Путин өнөөдөр Г.К.Жуковын музейг үзэж сонирхоно
В.Путин өнөөдөр Г.К.Жуковын музейг үзэж сонирхоно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин өнөөдөр манай улсад айлчлан ирнэ.

Айлчлал хагас өдөр үргэлжлэх бөгөөд ОХУ-ын төрийн тэргүүн манай улсад 13:00 цагаас газардаж үдээс хойш 18:00 цагаас буцах юм. Энэ хугацаанд Ерөнхийлөгч В.В.Путин Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийж, зарим гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурна.

Үүнээс гадна тэрээр Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд ирж байгаа учраас албан ёсны гэрээ хэлцэл хийснийхээ дараа Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх юм. Мөн түүнчлэн Г.К.Жуковын музейг үзэж сонирхох ажээ.

Хуваалцах