Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

В.Путины зурагтай алтан iPhone үйлдвэрлэжээ

Италийн тансаг эдлэл үйлдвэрлэгч Caviar брэнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зурагтай, 18 кратын алтаар бүрсэн iPhone 5S худалдаанд гаргажээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
В.Путины зурагтай алтан iPhone үйлдвэрлэжээ
В.Путины зурагтай алтан iPhone үйлдвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Италийн тансаг эдлэл үйлдвэрлэгч Caviar брэнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зурагтай, 18 кратын алтаар бүрсэн iPhone 5S худалдаанд гаргажээ.

Энэхүү утсан дээр Путины зурагаас гадна Оросын төрийн дууллын эхний мөрийг шигтгэжээ.

Тансаг брэнд шинэ үеийн бэлэг тэмдэг болж буй ерөнхийлөгчийн зурагтай гар утас худалдаанд гаргаснаараа эх оронч үзлийг уриалж байгаа хэмээн тайлбарлажээ.

Оросууд ерөнхийлөгчийн зурагтай iPhone утсыг 147 мянган рубль буюу 4,340 доллараар худалдан авах боломжтой гэнэ.

Удахгүй Леонардо да Винчи, Мохаммед Али, Стив Жобс зэрэг алдартнуудын хөрөг зурагтай алтан гар утаснууд худалдаанд гарах юм.

Хуваалцах