Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

В.Удвал Цэцийн гишүүний өмсгөлөө Увс аймгийн музейд дурсгал болгов

Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн гишүүн, Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан В.Удвал Үндсэн Хуулийн Цэцийн гишүүний өмсгөлөө Увс аймгийн музейд дурсгал болгон хадгалуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
В.Удвал Цэцийн гишүүний өмсгөлөө Увс аймгийн музейд дурсгал болгов
В.Удвал Цэцийн гишүүний өмсгөлөө Увс аймгийн музейд дурсгал болгов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн гишүүн, Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан В.Удвал Үндсэн Хуулийн Цэцийн гишүүний өмсгөлөө Увс аймгийн музейд дурсгал болгон хадгалуулжээ.

Увс аймгийн Хяргас сумын уугуул, Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн гишүүн, Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан В.Удвал энэ онд болох Увс аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, Монгол Улсын Үндсэн Хуулийн 23 жилийн ойг тохиолдуулан өөрийн хэрэглэж байсан Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүний өмсгөлөө Увс аймгийн орон нутгийн музейд дурсгал болгон хадгалуулахаар болсон байна.

В.Удвал Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэжсэн цөөхөн хуульчдын нэг бөгөөд Удирдлагын академид багшаар ажиллаж байхдаа “Үндсэн хуулийн эрх зүй" хичээлийг сургалтын хөтөлбөрт анх удаа оруулсны гадна Монгол Улсын Үндсэн хуулийг анх боловсруулан батлах ажлын дэд хэсэгт хичээл зүтгэл гарган ажиллаж байсан нэгэн юм.

Хуваалцах