Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Вагоны үйлчлэгчид захиргааны арга хэмжээ авна

Улаанбаатар Төмөр замын суудлын вагон депогийн үйлчлэгч Эрээн-Улаанбаатар чиглэлд явахдаа БНХАУ-д үйлдвэрлэсэн 90 хайрцаг буюу 1080 ширхэг мэс заслын утсыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Гэмт үйлдлийг Замын-Үүд дэх гаалийн газрын улсын байцаагч нар илрүүлж, таслан зогсоосон байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вагоны үйлчлэгчид захиргааны арга хэмжээ авна
Вагоны үйлчлэгчид захиргааны арга хэмжээ авна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар Төмөр замын суудлын вагон депогийн үйлчлэгч Эрээн-Улаанбаатар чиглэлд явахдаа БНХАУ-д үйлдвэрлэсэн 90 хайрцаг буюу 1080 ширхэг мэс заслын утсыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Гэмт үйлдлийг Замын-Үүд дэх гаалийн газрын улсын байцаагч нар илрүүлж, таслан зогсоосон байна.

Тус хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасаг, Тээврийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан ч учруулсан хохирол нь эрүүгийн хэргийн хохирлын хэмжээнд хүрээгүй тул хэрэгсэхгүй болгон захиргааны арга хэмжээ ногдуулахаар болжээ. Үйлчлэгч мэс заслын утсыг ажлын өрөөндөө нуусан байжээ.

Түлхүүр үг:Вагоны үйлчлэгч хууль бусаар мэс заслын утас хилээр нэвтрүүлэхийг завджээ
Хуваалцах