Вакцинд хамруулсан малын махыг сар гаруйн хугацаанд хүнсэнд хэрэглэхгүй байхыг сануулав
Малчид малаа тарилга вакцинд хамруулсан бол сар гаруй хугацаанд тухайн малын махыг хоол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Мэдээллийн алба

Малчид малаа тарилга вакцинд хамруулсан бол сар гаруй хугацаанд тухайн малын махыг хоол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь эмийн бодисны үлдэцтэй малын мах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Өөрөөр хэлбэл, хорт хавдар үүсгэх үндэс болдог тухай Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборториийн Хүнсний эрүүл ахуй үлдэгдлийн лаборторийн эрхлэгч Ц.Энхтуяа ярилаа.


















