Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Вакцинжуулалт эхэлснээс хойш 21 хоногийн хугацаанд бог малын махыг хүнсэнд хэрэглэхгүй

Ховд аймагт мялзан төст өвчний вакцинийг энэ сарын 12-ноос эхлэн 10 хоногийн хугацаанд хийхээр болжээ. Тус вакцинийг хийсэн малын махыг 21 хоногийн хугацаанд хүнсэнд хэрэглэдэггүй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вакцинжуулалт эхэлснээс хойш 21 хоногийн хугацаанд бог малын махыг хүнсэнд хэрэглэхгүй
Вакцинжуулалт эхэлснээс хойш 21 хоногийн хугацаанд бог малын махыг хүнсэнд хэрэглэхгүй. Зураг: МҮОНРТ

Ховд аймагт мялзан төст өвчний вакцинийг энэ сарын 12-ноос эхлэн 10 хоногийн хугацаанд хийхээр болжээ. Тус вакцинийг хийсэн малын махыг 21 хоногийн хугацаанд хүнсэнд хэрэглэдэггүй байна. Иймээс вакцинжуулалтын хугацаанд өвчлөл гараагүй эрүүл бүсээс бод малын махыг гарал үүслийн гэрчилгээ, ариун цэврийн бичигтэйгээр аймгийн төв рүү оруулж, худалдаалан, хүнсний хэрэгцээг хангахаар болсон байна.

Аймгийн удирдлагуудын зүгээс иргэддээ Â вакцинжуулалтын үеэр мэргэжлийн байгууллага, малын эмч мэргэжилтнүүдээс өгсөн зөвлөгөөг дагаж, хамтран ажиллаж, мялзан төст өвчний хор уршгаас яаралтай ангижирахыг уриалж байна.

Хуваалцах