Вакцинжуулалт удаашралтай байна
Мал эмнэлэг үржлийн газрын мэдээлснээр вакцинжуулалтын ажил ингэж удааширч байгаа нь цаг агаарын байдалтай холбоотой гэнэ. Учир нь хэт хүйтэн нөхцөлд вакцин тарихад зүүнийхээ үзүүрт хөлдөх зэрэг шалтгаанаас болж бэрхшээлтэй байгаа ажээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн сард Сүхбаатар аймагт гарсан шүлхий өвчин хүрээгээ тэлж өнөөдрийн байдлаар тус аймгийн таван сум болон Хэнтий, Дорноговь аймагт тархаад байгаа. Нөхцөл байдалтай уялдуулан өнгөрсөн долоо хоногт Улсын Онцгой комиссын ажлын хэсэг хуралдаж мал амьтдыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар вакцинжуулах ажил 20 гаруй хувьтай явж байгаа бөгөөд Мал эмнэлэг үржлийн газрын мэдээлснээр вакцинжуулалтын ажил ингэж удааширч байгаа нь цаг агаарын байдалтай холбоотой гэнэ. Учир нь хэт хүйтэн нөхцөлд вакцин тарихад зүүнийхээ үзүүрт хөлдөх зэрэг шалтгаанаас болж бэрхшээлтэй байгаа ажээ.


















