Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Вакцинжуулалтаас болж хуруугаа тайруулахад хүрлээ

Баянхонгор аймгийн хоёрдугаар сургуулийн сурагч Н.Энхбилэг охин орон даяар явагдсан вакцинжуулалтын аянд хамрагдаад хуруугаа тайруулахад хүрчээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вакцинжуулалтаас болж хуруугаа тайруулахад хүрлээ
Вакцинжуулалтаас болж хуруугаа тайруулахад хүрлээ. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн хоёрдугаар сургуулийн сурагч Н.Энхбилэг охин орон даяар явагдсан вакцинжуулалтын аянд хамрагдаад хуруугаа тайруулахад хүрчээ.

Тариулсныхаамаргааш өглөө нь охины бие муудаж, сульдан хэл нь амандаа багтахгүй болтлоо хавджээ. Улмаар вакцин хийлгэсэн газар нь хавдан бэрсүү тогтож, хоёр дахь хоногоос охины бие улам муудаж, ярьж чадахаас болин хуруунууд нь үхжиж эхэлжээ.

Одоо Н.Энхбилэг охин Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эмч нар “Вакцины хүчтэй урвал явагдаж ийм байдалд хүрчээ” гэж тайлбарласан байна.

Хуваалцах