Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Вакцины хоёр дахь тунг хийлгэх хүртэл халдвараас хамгаалах дэглэмээ баримтална

Манай улс коронавирусний эсрэг 4 төрлийн вакцинаар иргэдээ дархлаажуулахаар төлөвлөсөн.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вакцины хоёр дахь тунг хийлгэх хүртэл халдвараас хамгаалах дэглэмээ баримтална
Вакцины хоёр дахь тунг хийлгэх хүртэл халдвараас хамгаалах дэглэмээ баримтална. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Манай улс коронавирусний эсрэг 4 төрлийн вакцинаар иргэдээ дархлаажуулахаар төлөвлөсөн. Одоогоор БНЭУ-д үйлдвэрлэсэн “Астразенека” болон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Синофарм” вакцинаар дархлаажуулалт хийгдэж байна.

Өнөөдрийн байдлаар 139.936 иргэн вакцины эхний тунгаа тариулсан. “Астразенека” вакцин тариулсан иргэд хоёр дахь тунг 56 хоног, “Синофарм” вакциныг тариулсан бол 28 хоногийн дараа дараагийн тунг тариулна. Иргэд эхний тунгаа хийлгэчихээд тайвширч болохгүй гэж эмч анхааруулж байна.

Хуваалцах