Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Валентины баярын өдөр согтуурсан үедээ машин жолоодохгүй байхыг сануулж байна

Өнөөдөр “Гэгээн хайрын өдөр” буюу Валентины баярын өдөр. Баярын өдрүүдэд архидан согтуурах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох,

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Валентины баярын өдөр согтуурсан үедээ машин жолоодохгүй байхыг сануулж байна
Валентины баярын өдөр согтуурсан үедээ машин жолоодохгүй байхыг сануулж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр “Гэгээн хайрын өдөр” буюу Валентины баярын өдөр. Баярын өдрүүдэд архидан согтуурах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, биеэ авч явах чадваргүй үедээ гудамж замын хөдөлгөөнд оролцсноос шалтгаалан зам тээврийн ослын дуудлага, осол хэргийн тоо, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгддэг.

Иймд та замын хөдөлгөөнд оролцож байгаа л бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаарай. Ингэснээр та өөрийгөө болон бусдын амь нас эрүүл мэндийг гарч болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх болно. Архидан согтуурах явдал буурахгүй байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас нэгдсэн шалгалтыг эрчимжүүлэн ажиллана.

Хуваалцах