Валютын ханш өссөөр байна
Монголбанкны өчигдрийн хаалтын албан ханшаар Америк доллар 1867 төгрөгт хүрсэн байна.
Мэдээллийн алба

Монголбанкны өчигдрийн хаалтын албан ханшаар Америк доллар 1867 төгрөгт хүрсэн байна.
Харин Найман шарга валютын зах дээр 304 төгрөгөөр худалдаалж байсан юм. Ченжүүдийн хэлснээр сургууль, цэцэрлэг эхлэх дөхөхөөр наймаачид валют их авч байна.
Энэ нь бараа бүтээгдэхүүнээ авахаар өмнөд хөршийг зорьж байгаатай холбоотой. Тиймээс ирэх сарын дунд үе хүртэл валютын ханш өссөөр байна гэж хэлж байлаа.
Түүнчлэн америк долларыг хүмүүс авах нь их байхад нөөц бараг байхгүй байна гэдгийг найман шарга валютын захын ченж н.Батболд ярилаа.


















