Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Вашингтонд цэргийн жагсаал хийхээр төлөвлөж байна

Умард Солонгосын цэргийн жагсаалтай холбоотойгоор АНУ-д цэргийн жагсаал зохион байгуулах Ерөнхийлөгч Дональд Трампийн санал санаачлагын талаар хэвлэлүүд онцлон хөндөж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вашингтонд  цэргийн  жагсаал  хийхээр  төлөвлөж  байна
Вашингтонд цэргийн жагсаал хийхээр төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын цэргийн жагсаалтай холбоотойгоор АНУ-д цэргийн жагсаал зохион байгуулах Ерөнхийлөгч ДональдТрампийн санал санаачлагын талаар хэвлэлүүд онцлон хөндөж байна. Америкийн зэвсэгт хүчний штабын дарга нарын хорооны тэргүүн Жозеф Данфорд Вашингтон хотноо цэргийн томоохон жагсаал зохион байгуулах төлөвлөгөөг эхлүүлээд байгааг баталсан аж.

Гэхдээ хэдийд, ямар үйл явдлыг тохиолдуулан цэргийн жагсаал хийхээр төлөвлөж байгаа талаар албан ёсны мэдээлэл одоогоор алга байгаа. Харин Си Эн Эн-ийнхэн Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойгоор буюу 11 дүгээр сарын 11-ний өдөр цэргийн жагсаал зохион байгуулах санал яригдаж байгаа хэмээн мэдээлээд байна.

Ерөнхийлөгч ДональдТрамп Пентагонд нэгдүгээр сарын 18-ны өдөр болсон зөвлөгөөний үеэр Францын үндэсний өдрөөр Елисейн талбайд болдог шиг томоохон жагсаалыг Вашингтонд хийхийг хүсч байгаагаа тодорхой илэрхийлсэн тухай өнгөрсөн мягмар гарагт "Вашингтон Пост" сонин мэдээлсэн юм. Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн зун Парист айлчилж, цэргийн жагсаалд хүндэт зочны хувиар оролцсоныхоо дараа ийм санаа төрснийг сэтгүүлчдэд тайлбарлажээ. Харин товын тухайд Ерөнхийлөгч Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд Францын төрийн тэргүүн Макронтой уулзах үеэрээ Пенсильваниавенюд 7 дугаар сарын 4-ний өдөр АНУ-ын цэргийн хүч чадлыг харуулах зорилгоор цэргийн томоохон жагсаал зохион байгуулах санаа байгаагаа мэдэгдсэнийг ч сануулж байгаа. Үүнтэй зэрэгцэн "Вашингтон Пост" сонин Францынх шиг томоохон жагсаал зохион байгуулбал олон сая доллар шаардлагатайг ч тэмдэглэсэн байна.

Тиймээс ч Ардчилсан намынхан хий хоосон мөнгө үрж байхын оронд Сири дэх ажиллагааныхаа стратегийг боловсруулахад анхаарах хэрэгтэй хэмээн шүүмжилж байна. Зарим ахмад дайчид цэрэг армийнхныг сэргээх зөв санаачлага гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь Умард Солонгосын удирдагчид шиг өөртөө үл итгэгчид л ийм сүрт жагсаал хийдэг гэдэг хэмээн мэдэгдэж байгаа аж.

Хуваалцах