Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Вэбсайтуудын үйл ажиллагаа тасалдсан нь Дата төвтэй холбоогүй байжээ

News.mn вэбсайт хакердуулаад 24 цаг ч болоогүй байхад өнөөдөр олон зуун вэбсайтын үйл ажиллагаа тасалдаж, хэрэглэгчид хэдэн цагийн туршид мэдээ мэдээлэл авч чадаагүй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вэбсайтуудын үйл ажиллагаа тасалдсан нь Дата төвтэй холбоогүй байжээ
Вэбсайтуудын үйл ажиллагаа тасалдсан нь Дата төвтэй холбоогүй байжээ. Зураг: МҮОНРТ

News.mn вэбсайт хакердуулаад 24 цаг ч болоогүй байхад өнөөдөр олон зуун вэбсайтын үйл ажиллагаа тасалдаж, хэрэглэгчид хэдэн цагийн туршид мэдээ мэдээлэл авч чадаагүй. Энэ доголдлыг вэбсайтуудад үйлчилгээ үзүүлдэг Үндэсний Дата төвийн үйл ажиллагаатай холбож байсан ч энэ нь “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ний кабель тасарснаас үүдэлтэй юм байна. Энэ талаар Үндэсний Дата Төвийн дарга З.Энхболд мэдэгдэл гаргаж, хэрэглэгчдээс хүлцэл өчсөн байна. Тэд доголдлыг бүрэн арилгахаар ажиллаж байгаа гэнэ.

Хуваалцах