“Вега” пуужин тээвэрлэгчийг амжилттай хөөргөлөө
Францын Гвиан дахь Куру сансрын буудлаас Вега пуужин тээвэрлэгчийг амжилттай хөөргөөд байна. Тус пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар "Сентинел 2Б" хиймэл дагуулыг тойрог замд оруулах аж.
Мэдээллийн алба

Францын Гвиан дахь Куру сансрын буудлаас Вега пуужин тээвэрлэгчийг амжилттай хөөргөөд байна. Тус пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар "Сентинел 2Б" хиймэл дагуулыг тойрог замд оруулах аж. Энэхүү хиймэл дагуулыг байгаль орчин, аюулгүй байдалд хяналт, дүн шинжилгээ хийх Коперник төслийн хүрээнд хөөргөж байгаа 4 дэх хиймэл дагуул юм.
Эхнийх нь болох "Сэнтинэль 1А"-г 2014 оны 4 дүгээр сард Союз пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар тойрог замд оруулж байжээ. Хиймэл дагуулууд нь хосоороо ажилладаг бөгөөд эсрэг тэсрэг цэгүүдэд байрладаг аж. Энэ он гарснаас хойш Куру сансрын буудлаас 3 пуужин тээвэрлэгчийг хөөргөсөн бөгөөд "Вега"-г анх удаагаа хөөргөж байгаа нь энэ юм байна.


















