Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Вена хотод Сельфи зураг авахуулах дуртай хүмүүст зориулсан музей нээгджээ

Австрийн Вена хотод Сельфи зураг авахуулах дуртай хүмүүст зориулсан музей нээгдээд байна. Сошиал медиаг хэрэглэгчид улам залуужиж байгаа өнөө цаг үед энэ төрлийн бизнес ихээхэн ирээдүйтэй гэж үзэж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вена хотод Сельфи зураг авахуулах дуртай хүмүүст зориулсан музей нээгджээ
Вена хотод Сельфи зураг авахуулах дуртай хүмүүст зориулсан музей нээгджээ. Зураг: МҮОНРТ

Австрийн Вена хотод Сельфи зураг авахуулах дуртай хүмүүст зориулсан музей нээгдээд байна. Сошиалмедиаг хэрэглэгчид улам залуужиж байгаа өнөө цаг үед энэ төрлийн бизнес ихээхэн ирээдүйтэй гэж үзэж байгаа юм.

Фэйсбүүк, инстаграм хэрэглэгчдэд зориулсан музей Австрийн Вена хотод нээгдээд байна. Энэ музейд сонирхолтой байдлаар зураг авахуулж болох бүхий л эд зүйлс байгаа юм. Янз бүрийн өнгө бүхий хананаас эхлээд содон хэлбэр дүрстэй эд зүйлсээс музейг дүүргэжээ. Орчин үеийн залуус ихэнх цагаа сошиалмедиад зарцуулж, амьд харилцаанаас татгалзаад байгаа.

Ийм үед сэльфи зураг авахуулахад зориулагдсан музей нь тун оновчтой бизнес байж болох гэнэ. Гэхдээ энэ музейд ирсэн хүмүүс зүгээр нэг зураг авахуулах бус харин хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломж бүрддэг гэдгийг музейн эзэн онцолсон байна. Вена хотын сэльфичидэд зориулсан музей дотроо 24 өрөөтэй, өнгө, загварын хувьд өрөө бүр хоорондоо адилгүй юм. Энэ музейг үүсгэн байгуулагчдын нэг болох Счарингер өдөрт дунджаар 300-500 хүн зочин хүлээн авна гэж тооцоолж байгаа юм. Их Британи улсад насанд хүрээгүй 10 хүүхэд тутмын 9 нь инстаграм, фэйсбүүкийн тогтмол хэрэглэгч байдаг байна.

Хуваалцах