Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Венесуэл санхүүгийн хоригийн хүндрэлийг даван туулахын тулд криптовалютын системтэй болно

Венесуэлын Ерөнхийлөгч Николас Мадуро санхүүгийн хоригоос үүдэлтэй хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахын тулд криптовалютын системтэй болохоо зарлаад байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Венесуэл санхүүгийн хоригийн хүндрэлийг даван туулахын тулд криптовалютын системтэй болно
Венесуэл санхүүгийн хоригийн хүндрэлийг даван туулахын тулд криптовалютын системтэй болно. Зураг: МҮОНРТ

Венесуэлын Ерөнхийлөгч Николас Мадуро санхүүгийн хоригоос үүдэлтэй хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахын тулд криптовалютын системтэй болохоо зарлаад байна.

Цахим мөнгөн тэмдэгт буюу криптовалютаа Венесуэл улс "Эл Петро" гэж нэрлэх аж. "Эл Петро"-гийн тусламжтайгаар санхүүгийн гүйлгээгээ саадгүй хийж, нэмэлт санхүүжилтийн эх үүсвэртэй болно гэж тус улсын Ерөнхийлөгч найдаж байна.

Өнөөдөр дэлхийд хамгийн алдартай, амжилттайд тооцогдож байгаа криптовалютын нэг нь биткоин болоод байна. Өнгөрсөн сарын 29-нд биткоины ханш 11441 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон ч удалгүй томоохон биржүүдэд ханш нь унаж эхэлсэн юм.

Хуваалцах