Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Венесуэл улс 3 төрлийн шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргана

Венесуэл улс 10 мянгат, 20 мянгат, 50 мянгат гэсэн гурван төрлийн шинэ мөнгөн дэвсгэрт гаргахаар болсныг энэ улсын Төв банкнаас зарлалаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Венесуэл улс 3 төрлийн шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргана
Венесуэл улс 3 төрлийн шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргана. Зураг: МҮОНРТ

Венесуэл улс 10 мянгат, 20 мянгат, 50 мянгат гэсэн гурван төрлийн шинэ мөнгөн дэвсгэрт гаргахаар болсныг энэ улсын Төв банкнаас зарлалаа. Шинэ мөнгөн дэвсгэрт эргэлтэд аажмаар нэвтэрч, одоогийн мөнгөн дэвсгэртүүд дээр нэмэгдэж гүйлгээнд гарах юм байна.

Венесуэл улс өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд мөнгөн дэвсгэртээсээ таван тэгийг хассан шинэ мөнгөн дэвсгэрт гаргасан. Мөн үндэсний крипто валют болох нефтийн үнэтэй тэнцүү петрог гаргасан юм.

Үүний үр дүнд энэ сарын 12-ныг хүртэл Венесуэлийн хамгийн том мөнгөн дэвсгэрт нь 500 боливар болж байлаа. Гэхдээ энд албан ёсоор нэг ам.доллар 6000 боливартай тэнцэж байна.

Хуваалцах