Венесуэл улс байгалийн гамшигт өртсөн Индонезид 10 сая ам.долларын тусламж үзүүлнэ
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро газар хөдлөлт, цунамигийн гамшигт өртсөн Индонези улсад 10 сая ам_долларын тусламжийг хувиарлах үүргийг холбогдох албаныхандаа өгсөн байна.
Мэдээллийн алба

Венесуэлийн Ерөнхийлөгч НиколасМадуро газар хөдлөлт, цунамигийн гамшигт өртсөн Индонези улсад 10 сая ам_долларын тусламжийг хувиарлах үүргийг холбогдох албаныхандаа өгсөн байна. Тусламжийн энэ хөрөнгө мөнгийг Эв нэгдлийн сангаас хувиарлаж ахан дүүс Индонезийн ард түмэнд олгохоор боллоо хэмээн Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ДелсиРодригесТвиттер хуудсандаа жиргэсэн байна. Индонезийн Ерөнхийлөгч гамшгийн үр дагаврыг арилгахад олон улсаас өгч байгаа тусламж дэмжлэгийг хүлээн авах үүргийг засгийн газартаа өгсөн юм.
Венесуэлээс гадна Европын Холбоо 1,5 сая еврогийн шуурхай тусламж үзүүлсэн юм. сүүлийн мэдээгээр Индонезид болсон газар хөдлөлт, цунамигийн гамшгийн уршгаар амь насаа алдсан хүний тоо 1400 д хүрсэн байна.


















