Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Венесуэл улс парламентын хоёр тэргүүнтэй болоод байна

Венесуэлийн эрх баригчид, сөрөг хүчний улс төрчдөө парламентын ордонд нэвтрэх боломжгүй болгож, тус улс парламентын хоёр тэргүүнтэй болоод байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Венесуэл улс парламентын хоёр тэргүүнтэй болоод байна
Венесуэл улс парламентын хоёр тэргүүнтэй болоод байна. Зураг: МҮОНРТ

Венесуэлийн эрх баригчид, сөрөг хүчний улс төрчдөө парламентын ордонд нэвтрэх боломжгүй болгож, тус улс парламентын хоёр тэргүүнтэй болоод байна. Венесуэлийн парламентын шинэ даргыг томилох хурал ням гарагт болох товтой байсан ч, өнөөг хүртэл Үндэсний ассамблейн дарга байсан Хуан Гуайдо тэргүүтэй сөрөг хүчний тэргүүн улс төрчдийг эрх баригчид нь парламентын ордонд нэвтрэх боломжгүй болгож, оронд нь өөр хүн томилжээ.

Ордны гадаа цэргүүд Хуан Гуйдог хориглож байх хооронд эрх баригч намын улс төрчид нь авлигын хэрэгт холбогдсоны улмаас парламентаас хөөгдөөд байсан улс төрч Луис Парраг спикерээр сонгожээ. Ингээд Венесуэлийн парламентын шинэ дарга гэгдэх болсон энэ хүн цагаан хоолойгоор өөрийгөө зарлан тунхагласан бол, сөрөг хүчний гишүүд нь үйл ажиллагааг нь дэмждэг сонины газрын төв байранд хуралдан Хуан Гуйдог улираан парламентын дарга хэмээн сонгоцгоожээ.

Ням гарагт болсон энэ явдал Венесуэлийн эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн өрнүүлж байгаа Мадурог зайлуулах хөдөлгөөнийг цаашид сулруулахаас гадна парламентын хоёр даргын өрсөлдөөн энэ улсыг улс төрийн гацаанд улам шигтгэж, хэт инфляциас үүдэлтэй зовлонг нь нэмж мэднэ гэсэн тайлбар байна.

Үүний улмаас НҮБ, Европын холбооноос эхлээд латин Америкийн 10-аад улс Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газар, эрх баригч Социалист намын энэ үйлдлийг эсэргүүцэн шүүмжилсэн байна. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Хуан Гуйдод намын гишүүдийнхээ шийдвэрээр парламентын даргаар улиран сонгогдсонд баяр хүргэснээс гадна цаашид ч түүнийг Венесуэлийн жинхэнэ удирдагч гэж үзэх болно гэдгээ АНУ-ын тал мэдэгджээ.

Хуваалцах