Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Венесуэльд анх удаа Санта Клаусын уралдаан боллоо

Венесуэлийн нийслэл Каракас хотын гудамж талбайд Санта Клаус, буга, шидэт дагины дүрд хувирсан олон зуун иргэн Санта Клаусын уралдаанд оролцож,

В.
В.Ариунчимэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Венесуэльд анх удаа Санта Клаусын уралдаан боллоо
Венесуэльд анх удаа Санта Клаусын уралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Венесуэлийн нийслэл Каракас хотод Санта Клаусын уралдаанд боллоо. Дэлхийн олон оронд зохиогддог уг уралдааныг Каракас хот энэ жил анх удаа зохион байгуулж байгаа юм байна. Каракаст болсон уг уралдаанд бүх насныхан оролцож, баярын уур амьсгалд нэгдэцгээсэн бөгөөд "Зул сарын баярын уур амьсгалыг дээд цэгт нь хүргэсэн, маш хөгжилтэй уралдаан боллоо" хэмээн сэтгэгдлээ илэрхийлцгээсэн байна. Венесуэль улс даяар сэдэвчилсэн уралдаан зохион байгуулдгаараа алдартай "Трибу" хэмээх байгууллага Санта Клаусын уралдааныг зохион байгуулсан бөгөөд оролцогчид 5 км зайд алхаж, 7 км зайд гүйн, ялагчаа тодруулсан аж.

Хуваалцах