Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Венесуэлд онц байдал зарлалаа

Венесуэлийн парламент өөрийгөө Ерөнхийлөгч гэж зарласан сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн санаачилгыг дэмжиж, улс орондоо онц байдал зарлалаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Венесуэлд онц байдал зарлалаа
Венесуэлд онц байдал зарлалаа. Зураг: МҮОНРТ

Венесуэлийн парламент өөрийгөө Ерөнхийлөгч гэж зарласан сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн санаачилгыг дэмжиж, улс орондоо онц байдал зарлалаа. Энэ тухай “AFP” агентлаг мэдээллээ.

Онц байдлын дэглэмийг энэ сарын 7-ноос эхлэн үргэлжилж буй цахилгаан эрчим хүчний доголдолтой холбогдуулан гаргажээ. Онц байдлын дэглэм 30 хоног үргэлжилнэ. Үүнээс гадна Венесуэлийн зэвсэгт хүчнээс төрийн өмчит эрчим хүчний “Корпоэлек” компанийн объект, ажилчдыг хамгаалахыг шаардсан байна.

Хуан Гуайдо Үндэсний ассамблейгаас улс орондоо онц байдлын дэглэм зарлах нь бусад орноос тусламж дэмжлэг хүсэхэд хэрэг болно гэж өмнө нь мэдэгдэж байсан. Тус улсын 24 мужийн 23-д нь цахилгаан эрчим хүчний доголдол үүссэн. Үүнийг Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын зүгээс явуулж буй “Эрчим хүчний дайн” гэж нэрлэсэн билээ.

Хуваалцах