Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх 4 дүгээр сарын 22-нд болно
Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тус улсын үндэсний сонгуулийн зөвлөлийн тэргүүн Тибисай Лусена зарлаад байна. Тэрээр орон нутгийн телевизээр хийсэн мэдэгдэлдээ, Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулахаар шийдсэнийг зарласан юм.
Мэдээллийн алба

Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тус улсын үндэсний сонгуулийн зөвлөлийн тэргүүн Тибисай Лусена зарлаад байна. Тэрээр орон нутгийн телевизээр хийсэн мэдэгдэлдээ, Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулахаар шийдсэн гэдгээ мэдэгдлээ.
Хэдийгээр Венесуэлийн засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчид энхийн гэрээнд гарын үсэг зурж чадаагүй ч ерөнхийлөгчийн сонгуулийн товыг ийнхүү зарласан байна. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро сөрөг хүчнийхэнд төрийн тэргүүний сонгуульд оролцох өргөн баталгаа гаргаж өгөхөө амласан тухай орон нутгийн хэвлэлүүд энэ үеэр мэдээллээ.
Ерөнхийлөгч Мадурог тус улсын Нэгдсэн Социалист нам саяхан Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээрээ зарласан юм.


















