Венесуэлийн газрын тосны компанид хориг тавилаа
Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас Венесуэлийн төрийн өмчийн “Петролиум Венесуэла СА” компанид хориг тавиад байна.
Мэдээллийн алба

Венесуэлийн газрын тосны компанид Вашингтон хориг тавилаа. Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас Венесуэлийн төрийн өмчийн “Петролиум Венесуэла СА” компанид хориг тавиад байна.
АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучинийн хэлснээр хориг арга хэмжээ Николас Мадурогийн хөрөнгийн урсгалыг зогсооход чиглэсэн шийдвэр байна. Мөн Хоригийг Венесуэлийн түр Ерөнхийлөгчид эрх мэдлээ шилжүүлсэн нөхцөлд цуцллах аж.
Албаныхан “Петролиум Венесуэла СА” компанид хориг тавихын хажуугаар энэ компанийн АНУ дахь Ситго компанийн 7 тэрбум доллартай тэнцэх хөрөнгийг хурааж байна. Хоригийн тухайд ирэх онд нийлүүлэх 11 тэрбум долларын экспортод нь нөлөөлнө гэдгийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдэгдээд байна.
Үүгээр хориг АНУ-ын боловсруулах үйлдвэрүүдэд бага зэрэг нөлөөлөх ч далайн чинад дахь газрын тосны урсгалыг АНУ руу чиглүүлнэ. Гэхдээ Венесуэлийн улс төрийн дэглэм өөрчлөгдөхөөс нааш энэ улсаас цаашид бүтээгдэхүүн худалдаж авахгүй гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин тайлбарлажээ.
Харин "Ситго" охин компани АНУ-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боловч арилжааных нь бүх орлогыг Гуадогийн Засгийн газар ашиглах боломжтой болох юм байна.


















