Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Венесуэлийн иргэдийн олонх нь Николас Мадурог хурдан огцроосой гэж хүсдэг

Венесуэлийн иргэдийн 90 орчим хувь нь Николас Мадурог Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ өгөөсэй гэж хүсч байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Венесуэлийн иргэдийн олонх нь Николас Мадурог хурдан огцроосой гэж хүсдэг
Венесуэлийн иргэдийн олонх нь Николас Мадурог хурдан огцроосой гэж хүсдэг. Зураг: МҮОНРТ

Венесуэлийн иргэдийн 90 орчим хувь нь Николас Мадурог Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ өгөөсэй гэж хүсч байна. “Мега аналисис” компаниас явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээр ийм хариу гарчээ.

Судалгааг хүн ам олонтой 16 муж, 32 хотод энэ сарын 11-14-ний хооронд явуулсан бөгөөд нийт 1100 хүн оролцжээ. Судалгаанд оролцогчдын 88.9 хувь нь Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний Засгийн газрыг аль болох хурдан огцроосой гэж хүсдэг гэжээ.

Венесуэл улсад сүүлийн жилүүдэд нийгэм-эдийн засгийн хурц хямрал нүүрлэж, инфляци бий болж, үндэсний мөнгөн дэвсгэрт нь үнэгүйдээд байгаа юм. Мөн энэ оноос эхлэн Засгийн газар, улс төрийн сөрөг хүчнүүдийн хооронд томоохон хагарал үүссэн нь тус улсын иргэдийн амьдралыг улам хүндрүүлээд байна.

Хуваалцах