Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Венесуэлийн оршин суугчид 335 захирагчаа сонгоно

Энэ сарын 7-8-ны хооронд Венесуэл улсад орон нутгийн сонгууль болно. Үүнтэй холбогдуулан Каракас хотын сонгуулийн тойргуудад санал хураах машиныг суурилуулах ажилд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг дайчлаад байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Венесуэлийн оршин суугчид 335 захирагчаа сонгоно
Венесуэлийн оршин суугчид 335 захирагчаа сонгоно. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 7-8-ны хооронд Венесуэл улсад орон нутгийн сонгууль болно. Үүнтэй холбогдуулан Каракас хотын сонгуулийн тойргуудад санал хураах машиныг суурилуулах ажилд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг дайчлаад байна.

Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Венесуэлийн оршин суугчид 335 захирагч, орон нутгийн болон дүүргийн зөвлөлийн 2500 төлөөлөгчийг сонгох юм. Сонгуулийн үеэр аюулгүй байдлыг хамгаалах ажиллагаанд зэвсэгт хүчнээс 150 мянга гаруй байлдагчийг томилж байгаагийн 3200 нь зөвхөн нийслэл хотын сонгуулийн тойргуудад ажиллах аж. Даваа гарагт тус улсын нийслэл хотод цахилгаан эрчим хүч тасалдаж, олон тооны оршин суугчдын ая тухтай байдал алдагдсан явдалд тус улсын төрийн тэргүүн Николас Мадуро сөрөг хүчнийхнийг буруутгасан мэдэгдэл хийсэн байна.

Түлхүүр үг:Венесуэль
Хуваалцах