Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Венесуэлийн сонгуульд сөрөг хүчин ялалт байгууллаа

Венесуэлийн сөрөг хүчин сая тус улсад болсон парламентын сонгуулийн дүнд нэг танхимтай Үндэсний ассамблейг удирдах нь тодорхой болж байна. Өчигдөр зарлан нийтлэсэн сонгуулийн эцсийн дүн үүнийг нотолж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Венесуэлийн сонгуульд сөрөг хүчин ялалт байгууллаа
Венесуэлийн сонгуульд сөрөг хүчин ялалт байгууллаа. Зураг: МҮОНРТ

Венесуэлийн сөрөг хүчин сая тус улсад болсон парламентын сонгуулийн дүнд нэг танхимтай Үндэсний ассамблейг удирдах нь тодорхой болж байна. Өчигдөр зарлан нийтлэсэн сонгуулийн эцсийн дүн үүнийг нотолж байна. Ийнхүү тус улсад сүүлийн 17 жилд анх удаа сөрөг хүчин Боливарын бүгд найрамдах улсын улс төрийн амьдралд маш том үүрэг гүйцэтгэхээр болж байна.

Венесуэлын сонгуулийн хорооны мэдээлснээр, сөрөг хүчний “Эв нэгдлийн ардчилсан эвсэл” парламентын 167 суудлын 109-ийг нь, эрх баригч “Венесуэлын социалист нэгдсэн нам” дөнгөж 55 суудал, гурван суудал нутгийн уугуул оршин суугчдын төлөөлөлд оногджээ.

Сөрөг хүчин 2016 оны нэгдүгээр сараас ажлаа эхлэх шинэ парламентад ийнхүү итгэлтэйгээр олонхи болсноор Дээд шүүхийн гишүүдийг эргүүлэн татах, ерөнхийлөгч Николас Мадурогийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох асуудлаар санал хураах, 1999 онд баталсан Венесуэлын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулах боломжийг нээж өгч байгаа юм.

Хуваалцах