Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Венесуэлийн сөрөг хүчний удирдагчид хил давахыг хориглолоо

Венесуэлийн шүүх сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо-д гадагш хил давахыг, мөн банкан дахь дансаараа гүйлгээ хийхийг хоригложээ. Хэдийгээр энэ хүнийг баривчлах

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Венесуэлийн сөрөг хүчний удирдагчид хил давахыг хориглолоо
Венесуэлийн сөрөг хүчний удирдагчид хил давахыг хориглолоо. Зураг: МҮОНРТ

Венесуэлийн шүүх сөрөг хүчний удирдагч ХуанГуайдо-д гадагш хил давахыг, мөн банкан дахь дансаараа гүйлгээ хийхийг хоригложээ. Хэдийгээр энэ хүнийг баривчлах зөвшөөрөл байхгүй ч ерөнхийлөгчийн хэлж байгаагаар, баривчлах тал дээр шүүх, прокурорын газар шийд гаргах юм байна. Венесуэлийн ерөнхий прокурор энэ талаар мэдээлэхдээ, Гуайдо-д холбогдох хэрэг үүсгэж, урьдчилсан мөрдөн байцаалт эхэлсэн гэдгийг дуулгаж байжээ.

Ерөнхий прокурорын хэлж байгаагаар, хэрэг үүсгэсэн нь улс оронд энэ сарын 22-ноос эхэлж хүчирхийлэл дэгдсэнтэй холбоотой юм байна. АНУ үүний хариуд: сөрөг хүчний улс төрчид хор хохирол учруулах тохиолдолд үр дагавар нь ноцтой байна хэмээн сүрдүүлсэн. Венесуэлийн ерөнхийлөгч НиколасМадуро энэ талаар хэлэхдээ: Гуайдог баривчлах зөвшөөрөл байхгүй, шүүх болон прокурорын газар шийднэ, тэгээд Үндсэн хуулийн болон шүүхийн үйл явцыг харах хэрэгтэй, үр дүн ямар байхав? яараад хэрэггүй, хүлээзнэе” гэсэн. ХуанГуайдо өнгөрсөн долоо хоногт өөрийгөө бүгд найрамдах улсын төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр зарласан. АНУ тэргүүтэй улс орнууд сөрөг хүчний удирдагчийг хууль ёсны гэдгээр хүлээн зөвшөөрсөн бол европын орнууд НиколасМадурод улс орондоо 8 хоногийн дотор сонгууль явуулахыг тулган шаардсан. Энэ хугацаа нь ирэх сарын 3-нд дуусна.

Хуваалцах