Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Венесуэлийн Засгийн газар бондын эргэн төлөлтийг 10 жилийн хугацаанд хуваан хийнэ

ОХУ Венесуэлийн Засгийн газрын энэ онд төлөх ёстой байсан 3.15 тэрбум америк долларын бондын нөхцөлийг шинэчлэн тохирч, хугацааг нь сунгахаар боллоо.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Венесуэлийн Засгийн газар бондын эргэн төлөлтийг 10 жилийн хугацаанд хуваан хийнэ
Венесуэлийн Засгийн газар бондын эргэн төлөлтийг 10 жилийн хугацаанд хуваан хийнэ. Зураг: МҮОНРТ

ОХУ Венесуэлийн Засгийн газрын энэ онд төлөх ёстой байсан 3.15 тэрбум америк долларын бондын нөхцөлийг шинэчлэн тохирч, хугацааг нь сунгахаар боллоо. Шинэ нөхцөлийн дагуу Венесуэлийн Засгийн газар бондын эргэн төлөлтийг ирэх 10 жилийн хугацаанд хуваан хийх юм.

Одоогоор Венесуэл улсын гадаад өрийн хэмжээ 140 тэрбум америк доллараар хэмжигдэж байна. Мөн нийт өрийн хэмжээ тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэж байгаа юм.

Венесуэлийн эдийн засаг газрын тосны ханш унасны нөлөөгөөр хямралын бүс рүү шилжиж өрийн эргэн төлөлтүүд хойшлох болсон байна. Лхагва гарагт олон улсын үнэлгээний агентлагууд хүүгийн эргэн төлөлт хийгдээгүй гэсэн анхааруулгыг тус улсад хүргүүлжээ.

ОХУ, БНХАУ нь эртнээс Венесуэлийн холбоотон байсаар ирсэн бөгөөд энэ удаагийн ОХУ-ын Засгийн газрын шийдвэр нь олон улсад нөлөөллөө нэмэх Владимир Путины зорилготой холбоотой гэж ажиглагчид онцолж байна.

Хуваалцах