Венесуэлтэй залгаа хил дээр болсон мөргөлдөөнд 300-аад хүн хэлмэгдсэн гэв
Колумб, Венесуэлийн залгаа хил дээр сайн дурынхан болон Венесуэлийн цэрэг, цагдаа хооронд болсон мөргөлдөөнд дор хаяж 285 хүн хэлмэгдсэн тухай Колумбын гадаад хэргийн сайд Карлос Ольмес Трухильо
Мэдээллийн алба

Колумб, Венесуэлийн залгаа хил дээр сайн дурынхан болон Венесуэлийн цэрэг, цагдаа хооронд болсон мөргөлдөөнд дор хаяж 285 хүн хэлмэгдсэн тухай Колумбын гадаад хэргийн сайд Карлос Ольмес Трухильо мэдэгдлээ. “Одоогийн байдлаар хэлмэгдсэн хүний тоо 285 хүрээд байна, ихэнх нь нулимс асгаруулагч хий болсон резинэн суманд өртсөн, 37 хүнд эмнэлэгт тусламж үзүүлж байна” гэж сайд мэдэгдлээ.
Колумбын гадаад яамны мэдээлснээр, хэлмэгдсэн хүмүүсийн 255 нь венесуэльчүүд, 30 нь Колумбын иргэд байна. Энэ мөргөлдөөн болохын өмнө цагдаа нар Венесуэлийн ард иргэдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд оролцохоор Симон Боливарын нэрэмжит гүүрэн дээр цугласан хүмүүсийг тараах оролдлого хийж, тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэжээ.
Мөн Венесуэлийн цагдаа нар Колумбтой залгаа Тачира мужид хүмүүнлэгийн бараа ачиж ирсэн ачааны 3 машиныг шатаасан гэх мэдээ ирж байна. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо 2 дугаар сарын 23-ны өдөр хилийн чанадаас, тодруулах юм бол Колумб болон Бразилаас гадаадын хүмүүнлэгийн тусламж ирнэ гэж нэг бус удаа мэдэгдэж байсан. Венесуэлийн засгийн газар энэ санаачлагыг “олигархуудын хямд шоу” гээд Бразил болон Колумбтой залгаа хилээ хаасан юм.


















