Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Венесуэлын сөрөг хүчний зарим удирдагчид Хуан Гуайдог эсэргүүцэж байна

Венесуэлын сөрөг хүчний зарим нөлөө бүхий хүмүүс Хуан Гуайдо өөрийгөө төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр зарлахаар төлөвлөж байгаа талаар мэдээгүй төдийгүй байсан тухай “Уолл стрийт жорнэл” сонинд нийтэлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Венесуэлын сөрөг хүчний зарим удирдагчид Хуан Гуайдог эсэргүүцэж байна
Венесуэлын сөрөг хүчний зарим удирдагчид Хуан Гуайдог эсэргүүцэж байна. Зураг: МҮОНРТ

Венесуэлын сөрөг хүчний зарим нөлөө бүхий хүмүүс Хуан Гуайдо өөрийгөө төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр зарлахаар төлөвлөж байгаа талаар мэдээгүй байсан тухай “Уолл стрийт жорнэл” сонинд нийтэлжээ. “Венесуэлын Ерөнхийлөгч Николас Мадурог засгийн эрхээс зайлуулах энэ үйл явц сайтар бэлтгэж төлөвлөсөн стратеги мэтээр харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ сөрөг хүчний хэсэг хүмүүсийн эхлүүлсэн том тоглоом, яаран эхлүүлсэн төлөвлөгөө” гэдгийг Уолл стрийт жорнэл” сонинд нийтэлсэн өгүүлэлд онцолжээ.

Сонины мэдээлж байгаагаар, сөрөг хүчний нөлөө бүхий зарим нэг удирдагчид Гуайдо-г өнгөрсөн сарын 23-нд өөрийгөө төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр зарлах төлөвлөгөөний талаар ямар ч ойлголтгүй явж байсан болж таарч байна. Энэ төлөвлөгөөг Гуайдод нэлээд ойр байдаг сөрөг хүчний 4 удирдагч боловсруулсан гэдгийг сонин тэмдэглэжээ.

“Энэ стратеги Венесуэлын улс төрийн хүчний байрлалд гүнзгий өөрчлөлт оруулж, аль эртнээс л Мадурогийн дэглэмтэй сөргөлдөхийн төлөө байж ирсэн Гуайдо тэргүүтэй “Ардын хүсэл зориг” намын байр суурийг бэхжүүллээ” гэж нийтлэлд өгүүлсэн байна.

Венесуэлын сөрөг хүчний зарим төлөөлөгчид дэглэмийн эсэг шууд сөрөн зогсох хэрэггүй, ингэснээр Мадуротой яриа хэлэлцээ хийх боломжгүй болж, хоол хүнс, эм тарианы дутагдалд орсон ард иргэдийн зовлон зүдгүүрийг улам гүнзгийрүүлж, эрх баригчдын зүгээс сөрөг хүчнийхнийг мөрдөж мөшгөх явдал ихсэнэ гэж үзэж байхад зарим нь яриа хэлэлцээ хийх нь утгагүй, маш хурдан ажиллах нь чухал гэж үзэж байжээ. Гэхдээ Хуан Гуайдо АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пэнстэй утсаар ярьсан явдал түүний үзэл бодлыг өөрчилсөн, бодол санааг нь нэн яаралтай хэрэгжүүлэхэд түлхсэн гэж зарим шинжээчид судлаачид хэлж байна.

Хуваалцах