Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Венесуэлын сөрөг хүчнийхэн жагсаал цуглаанаа цуцаллаа

Венесуэлын сөрөг хүчнийхэн маргааш нийслэл Каракас хот дахь Ерөнхийлөгч Николас Мадурогийн ордны гадна жагсаал цуглаан хийхээр төлөвлөж байсан ч засгийн газар болон сөрөг хүчнийхний хоорондын яриа хэлэлцээнд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Венесуэлын сөрөг хүчнийхэн  жагсаал цуглаанаа  цуцаллаа
Венесуэлын сөрөг хүчнийхэн жагсаал цуглаанаа цуцаллаа. Зураг: МҮОНРТ

Венесуэлын сөрөг хүчнийхэн маргааш нийслэл Каракас хот дахь Ерөнхийлөгч Николас Мадурогийн ордны гадна жагсаал цуглаан хийхээр төлөвлөж байсан ч засгийн газар болон сөрөг хүчнийхний хоорондын яриа хэлэлцээнд зуучийн үүрэг гүйцэтгэж байгаа Ватиканаас гаргасан хүсэлтийн дагуу цуглаанаа цуцлахаар болжээ. Үүний өмнө сөрөг хүчний зарим удирдагч энэ сарын 3-нд жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрлийг авч чадахгүй байгаа талаар мэдэгдэж байсан юм.

Венесуэлд өнгөрсөн сарын 30-нд эрх баригчид болон сөрөг хүчний хооронд хийгдэх яриа хэлэлцээний эхний шат эхэлсэн. Зуучлагч талд Ватиканы төлөөлөгч Мариа Челли, Испанийн засгийн газрын тэргүүн асан Родригес Сапатеро, Доминиканы Бүгд Найрамдах Улс болон Панамын ерөнхийлөгч асан нар багтаж байгаа юм.

Мөн сөрөг хүчнийхэн олонх болсон Венесуэлын парламент Ерөнхийлөгч Николас Мадуротой холбоотой хэргийг нягтлан шалгаж байсныгаа зогсоосон байна. Үндэсний ассамблейн тэргүүн Энри Рамос энэ бүхнийг тайлбарлахдаа сөрөг хүчнийхэн улс төр болон эдийн засаг, нийгмийн хямралаас засгийн газартай хийх яриа хэлэлцээний замаар гарахыг хүсч байгаатай холбоотой хэмээсэн юм. Венесуэлын эрх баригчид болон сөрөг хүчнийхний энэ яриа хэлэлцээ ирэх 11 ны эхэлнэ.

Хуваалцах