Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Венец хот олон хүний бүрэлдэхүүнтэй жуулчны баг хүлээн авахгүй гэж мэдэгдэв

Хэт их жуулчлал нь хүрээлэн буй орчныг бохирдуулдаг, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг зэрэг сөрөг үр дагавруудыг Европын хотууд нэрлэх болсон.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Венец хот олон хүний бүрэлдэхүүнтэй жуулчны баг хүлээн авахгүй гэж мэдэгдэв
Венец хот олон хүний бүрэлдэхүүнтэй жуулчны баг хүлээн авахгүй гэж мэдэгдэв. Зураг: МҮОНРТ

Дэлхийн аялал жуулчлалын төв болсон хотуудын нэг болох Италийн Венец хотод хэт их жуулчлалыг багасгах зорилгоор зарим төрлийн арга хэмжээ авч эхэлжээ.

Саяхан энэ хотод 25 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй жуулчны нүсэр баг хүлээн авахгүй байх, олон тооны жуулчдыг цагаан хоолойгоор зарлан дагуулж явахгүй байх журам батлагджээ.

Венец хот үүнээс өмнө хэт их жуулчлалтай тэмцэх өөр хэд хэдэн арга хэмжээ авч байсан.

2021 оны сүүлчээр Венец хотын дундуур урсах гол, эргийн ойролцоо аяллын хөлөг онгоц нэвтрэхийг хориглосон бол энэ оны эхээр жуулчдаас 5 долларын хураамж авах шийдвэр танилцуулжээ.

Хэт их жуулчлал нь хүрээлэн буй орчныг бохирдуулдаг, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг зэрэг сөрөг үр дагавруудыг Европын хотууд нэрлэх болсон.

Хуваалцах