“Веном - 2” киноны нээлтийн орлого “Black Widow” болон Шан-Чи бүтээлийг давлаа
“Веном - 2” “Marvel cinematic universe (MCU)”-ийн “Black widow”, “Шан-Чи болон Арван бөгжний домог” киноны давж чадаагүй 90 сая ам.долларын босгыг давж, шинэ дээд амжилт тогтоожээ.
Мэдээллийн алба

“Веном” киноны үргэлжлэл буюу “Venom: Let there be Carnage” кино Умард Америкт нээлтийн үзэлтээрээ цар тахлын үед хамгийн их орлого олжээ. Тодруулбал, энэ сарын 1-ний өдөр Умард Америкт нээлтээ хийсэн “Веном - 2” киноны нээлтийн үзэлт 90.1 сая ам.долларын ашиг орлого олсон шинэ амжилт тогтоож, цар тахлын үед хамгийн их үзэлттэй кино болоод зогсохгүй энэ сард нээлтээ хийсэн кинонуудаас нээлтийн үзвэрээрээ 2 дугаарт бичигдэж, өмнөх ангийн 80.26 сая ам.долларыг давсан байна.
Түүнчлэн “Веном - 2” “Marvel cinematic universe (MCU)”-ийн “Black widow”, “Шан-Чи болон Арван бөгжний домог” киноны давж чадаагүй 90 сая ам.долларын босгыг давж, шинэ дээд амжилт тогтоожээ.
Сонирхуулахад, “Веном - 2” кинонд Веномын дүрд Том Харди, харин хорон санаат Карнажийн дүрд Вүүди Харрельсон тоглосон. Түүнчлэн Энди Сёркисийн найруулсан тус бүтээлд Мишель Уильямс, Наоми Харрис, Рид Скотт, Стивен Грэм нарын жүжигчин дүр бүтээжээ.


















