“Venom” киноны хоёрдугаар ангийн трэйлэр цацагдлаа
Холливудын алдарт жүжигчин Том Хардигийн гол дүрийг нь бүтээсэн “Хүн аалз” комикын эсрэг дүр болох харь гарагийн амьтны тухай өгүүлэх "Venom" кино 2018 оны аравдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа шуугиан дэгдээсэн.
Мэдээллийн алба

Холливудын алдарт жүжигчин Том Хардигийн гол дүрийг нь бүтээсэн “Хүн аалз” комикын эсрэг дүр болох харь гарагийн амьтны тухай өгүүлэх "Venom" кино 2018 оны аравдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа шуугиан дэгдээсэн. "Venom" киноны хоёрдугаар анги 2020 оны аравдугаар сарын 2-нд нээлтээ хийх болсноо зарласан ч товоо хойшлуулж, 2021 зургаадугаар сарын 25-нд үзэгчдэд хүрэхээр болсон.
Гэвч кино баг нээлтийн хугацаагаа дахин хойшлуулж ирэх есдүгээр сарын 24-нд кино театруудаар гаргахаар болсон билээ. Түүнчлэн “Venom: Let There Be Carnage” киноны албан ёсны трэйлэр өчигдөр олон нийтэд цацагдлаа.
Ташрамд дуулгахад, “Venom: Let There Be Carnage” киног Энди Серкис найруулж, гол дүрүүдэд жүжигчин Том Харди, Вуди Харрелсон, Мишель Уильямс нар тогложээ.


















