“Venom: Let There Be Carnage” кино есдүгээр сарын 17-нд нээлтээ хийнэ
кино баг нээлтийн хугацаагаа дахин хойшлуулж ирэх есдүгээр сарын 17-нд нээлтээ хийхээр боллоо.
Мэдээллийн алба

Холливудын алдарт жүжигчин Том Хардигийн гол дүрийг нь бүтээсэн “Хүн аалз” комикын эсрэг дүр болох харь гарагийн амьтны тухай өгүүлэх "Venom" кино 2018 оны аравдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа шуугиан дэгдээсэн. "Venom" киноны хоёрдугаар анги 2020 оны аравдугаар сарын 2-нд нээлтээ хийх болсноо зарласан ч товоо хойшлуулж, 2021 зургаадугаар сарын 25-нд үзэгчдэд хүрэхээр болсон.
Гэвч кино баг нээлтийн хугацаагаа дахин хойшлуулж ирэх есдүгээр сарын 17-нд нээлтээ хийхээр боллоо.
Ташрамд дуулгахад, “Venom: Let There Be Carnage” киног Энди Серкис найруулж, гол дүрүүдэд жүжигчин Том Харди, Вуди Харрелсон, Мишель Уильямс нар тогложээ.


















