Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Вьетнам авто засварын газруудыг шалгажээ

ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Вьетнам авто засварын газруудад үнэ тарифаа ил болгох, үйлчлүүлэгчид баталгааны хуудас олгох зэрэг шаардлагыг хүргүүлсэн.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вьетнам авто засварын газруудыг шалгажээ
Вьетнам авто засварын газруудыг шалгажээ. Зураг: МҮОНРТ

ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Вьетнам авто засварын газруудад үнэ тарифаа ил болгох, үйлчлүүлэгчид баталгааны хуудас олгох зэрэг шаардлагыг хүргүүлсэн. Тус шаардлагын дагуу БЗД-ийн ЗДТГ-тай хамтран тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг есөн газрыг шалгахад хангалтгүй гэсэн дүгнэлт гарчээ. Учир нь дөрвөн газар үнийн мэдээллийг ил болгосон ч бусадаасаа хуулж тавьсан байжээ. Мөн жижиг машины хаалгыг 100-150 мянган төгрөгөөр, жийп машины хаалгыг 80-120 мянган төгрөгөөр засна гэсэн нь бодит үнэ биш тавьсан аж. Шалгалтаар нэг газрын үйл ажиллагааг хааж, визний зөрчилтэй хоёр вьетнам иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Хуваалцах