Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Вьетнам экспо-2014”-т Монгол Улс оролцоно

БНСВУ-д ирэх сарын 16-19-нд зохион байгуулагдах “Вьетнам экспо-2014” олон улсын 24 дэх удаагийн үзэсгэлэн яармагт Монгол Улс анх удаа оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулна. Тус үзэсгэлэн яармаг нь 23 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж буй бөгөөд оролцогчийн тоо, бараа эргэлт нь эрчимтэй өссөөр

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Вьетнам экспо-2014”-т Монгол Улс оролцоно
“Вьетнам экспо-2014”-т Монгол Улс оролцоно. Зураг: МҮОНРТ

БНСВУ-д ирэх сарын 16-19-нд зохион байгуулагдах “Вьетнам экспо-2014” олон улсын 24 дэх удаагийн үзэсгэлэн яармагт Монгол Улс анх удаа оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулна.
Тус үзэсгэлэн яармаг нь 23 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж буй бөгөөд оролцогчийн тоо, бараа эргэлт нь эрчимтэй өссөөр байгаа аж. Өнгөрсөн онд 17 орны 400 оролцогч 520 павильонд бүтээгдэхүүнээ сурталчилж, 40 гаруй орноос 22 мянга гаруй зочин ирж сонирхжээ.

“Вьетнам экспо-2014” олон улсын үзэсгэлэнгийн үеэр ч уламжлалын дагуу буюу “Вьетнам-хамтын ажиллагаа ба хөгжил” сэдвийн дор олон улсын бизнесийн чухал хурал, уулзалтуудыг зохион байгуулах юм.

Хөдөө аж ахуйн болон бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуй, цахилгаан бараа, барилга, хими, мэдээлэл технологийн багаж хэрэгслийг мөн үеэр дэлгэхээ зохион байгуулагчид нь мэдэгджээ.

Хуваалцах