Вьетнам иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг олж тогтоожээ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэнийг энэ оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21:00 цагийн орчим гэр лүүгээ орох үед нь мөнгө, эд зүйлийг дээрэмдсэн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11:13 цагт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэнийг энэ оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21:00 цагийн орчим гэр лүүгээ орох үед нь мөнгө, эд зүйлийг дээрэмдсэн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Ийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасаг, мөрдөн байцаах тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хэн болохыг олж тогтоон холбогдох шалгалтыг явуулж байна.


















