Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Вьетнам иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг шалгаж байна

биедээ их хэмжээний мөнгөтэй явж байхад нь үл таних хоёр эрэгтэй хүн хүч хэрэглэн машинд суулган айлгаж сүрдүүлж мөнгө, “Ай фон” маркийн хоёр гар утас зэргийг дээрэмдэн, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны гудамжинд буулгасан нөхцөл байдал тогтоогджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вьетнам иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг шалгаж байна
Вьетнам иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Вьетнам иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг олж тогтоосон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн гэмт халдлагад өртөж бусдад зодуулж дээрэмдүүлсэн талаарх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд бүртгэгдсэн.

Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан бөгөөд урьдчилсан байдлаар гадаад улсын иргэн хохирогч Л 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 21:00 цагийн орчим биедээ их хэмжээний мөнгөтэй явж байхад нь үл таних хоёр эрэгтэй хүн хүч хэрэглэн машинд суулган айлгаж сүрдүүлж мөнгө, “Ай фон” маркийн хоёр гар утас зэргийг дээрэмдэн, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны гудамжинд буулгасан нөхцөл байдал тогтоогджээ.

Тус дүүрэг дэх цагдаагийн газраас тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж мөрдөн шалгах ажиллагааг явуулсны дүнд уг гэмт хэргийг Б, Ч, Х нар үйлдсэнийг олж тогтоон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хуваалцах