Вьетнам мэргэжилтнүүд манай нийгмийн даатгалын салбарынханд зөвлөлөө
Монгол Улс малчдынхаа нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэе гэвэл малчдын нийгмийн даатгалын тодорхой хувийг төрөөс шийдэж өгөх хөшүүргийг ашиглах хэрэгтэй гэж Вьетнам улсын нийгмийн даатгалын мэргэжилтнүүд зөвлөж байна.
Мэдээллийн алба

Вьетнам улсын нийгмийн даатгалын тогтолцоо Монгол Улсынхтай адил. Манай улсад ч бас тариаланчид, хөдөө амьдардаг хүмүүсийн нийгмийн даатгалд хамрагдалт бага байдаг гэж Вьетнам улсын нийгмийн даатгалын бодлого, хэрэгжилтийн газрын дарга Диү Ба Дүк ярьж байна. Тиймээс эдгээр иргэдийнхээ нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг даах арга хэмжээ авахаар зэхэж байна гэж тэрбээр тайлбарлалаа.
Вьетнам улсын нийгмийн даатгалын газрын төлөөлөгчид энэ сарын 6-10-ны өдрүүдэд манай улсын нийгмийн даатгалын газарт ажлын айлчлал хийж байгаа юм.