Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Вьетнам улс зарим хоригдолд өршөөл үзүүлэхээр болжээ

Вьетнамын Ерөнхийлөгч Чьонг Тан Шанг маргааш тус улсад тусгаар тогтнолын 70 жилийн ойн баярын өдөр болж байгааг тохиолдуулан хоригдлуудад өршөөл үзүүлэх болсноо зарлаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вьетнам улс зарим хоригдолд өршөөл үзүүлэхээр болжээ
Вьетнам улс зарим хоригдолд өршөөл үзүүлэхээр болжээ. Зураг: МҮОНРТ

Вьетнамын Ерөнхийлөгч Чьонг Тан Шанг маргааш тус улсад тусгаар тогтнолын 70 жилийн ойн баярын өдөр болж байгааг тохиолдуулан хоригдлуудад өршөөл үзүүлэх болсноо зарлаж байна. Энэ баярын өмнө 18.5 мянган хоригдлыг хугацаанаас нь өмнө суллахаар болжээ.

Өршөөлд хамрагдсан хоригдлуудын жагсаалтад Австрали, Хятад, Камбож, Лаос, Малайз, Филиппин зэрэг орны 34 иргэн багтсан байна. Вьетнамд 6 жилийн өмнө хоригдлуудад бас өршөөл үзүүлж, 20.5 мянган хүнийг шоронгоос суллаж байсан. “Өршөөл үзүүлэх энэ шийдвэр манай орон хууль зөрчигчдөд хэрхэн хүнлэг, энэрэнгүй хандаж байгааг илэрхийлээд зогсохгүй төр, засгаас шоронгоос суллагдсан хүмүүсийг нийгэмшүүлэх бүх нөхцөлийг бий болгож байгааг ил тод харуулж байгаа юм” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Зянг Шон мэдэгдлээ.

Вьетнамын түүхэн дэх анхны өршөөл үзүүлэх тогтоолыг 1945 онд “Наймдугаар сарын хувсьгалын” дараа Бүгд найрамдах ардчилсан Вьетнам улсын анхны ерөнхийлөгч Хо Ши Мин гарын үсэг зуран баталж байлаа. Үүний дүнд Францын колонийн дэглэмийнхний үед хоригдсон гэмт хэрэгтнүүд суллагдаж байжээ. Ингээд 1975 оноос хойш Вьетнамын эрх баригчид Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан өршөөл үзүүлдэг болсон. Ер нь 1945 оноос хойш өнөөг хүртэл ойролцоогоор 200-аад мянган хоригдлыг өршөөлөөр суллаад байна.

Хуваалцах